ДАШТ-д өрсөлдсөн эрэгтэй багийнхан ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

ДАШТ-д өрсөлдсөн эрэгтэй багийнхан ирлээ

Унгарын Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө 06:10 цагт эх орондоо ирлээ. Чөлөөтийн шигшээ багийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монголын үндэсний шигшээ багийн алба болон Чөлөөт бөхийн холбооны төлөөлөгчид, гэр бүл, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн тослоо. 

Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 оноотойгоор наймдугаар байр эзэлсэн нь ойрын жилүүдэд үзүүлээгүй байсан амжилт юм. Энэ оны ДАШТ-д нийт 89 орны бөхчүүд хүч үзсэн билээ.

2013 оны ДАШТ-д өрсөлдсөн эрэгтэй шигшээ багийн тамирчдын үзүүлсэн амжилт.

  • 55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/ – 9 байр /34 бөх барилдсан/
  • 60 кг Энхсайханы Ням-Очир /ОУХМ/ – 5 байр /39 бөх барилдсан/
  • 66 кг Ганзоригийн Мандахнаран /ОУХМ/ – Хүрэл медаль /40 бөх барилдсан/
  • 74 кг Батчулууны Анхбаяр /ОУХМ/ – 29 дүгээр байр /39 бөх барилдсан/
  • 84 кг Оргодолын Үйтүмэн /ОУХМ/ – 8 байр /37 бөх барилдсан/
  • 96 кг Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/ – 31 байр /33 бөх барилдсан/
  • 120 кг Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/ 11 байр /29 бөх барилдсан/

Дасгалжуулагчид:

  • Бямбаренчингийн Баяраа: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Цэрэнбаатарын Цогтбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-д анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Цэдэндамбын Энхбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Оюунбилэгийн Пүрэвбаатар: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. Монгол Улсын Гавьяат тамирчин.

Эмч:

  • Чулууны Насанбат Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд гурав дахь удаа эмчээр оролцож байна.
  • Мягмарсүрэнгийн Саранцацрал Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.



Б.БИЛЭГ

Гэрэл зургийг Э.Харцага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж