Чуулганы хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлогдсон ч одоог болтол эхлээгүй байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдээгүй байгаатай холбоотой юм.

Уг нь өчигдөр үдээс хойш 14.00 цагт хуралдах хуваарьтай байсан чуулганы нэгдсэн хуралдаан ийн цаг алдсаар байгаа нь хэлэлцэж буй хуулийн төслүүдээ есдүгээр сарын 27-нд багтаан баталж чадах уу гэдэг асуулт тавихад хүргэж байна. Ийм байдалд ороход УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж