Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс
секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус дулаан, Яармаг-Сонгины орчмоор
0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын саваар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж