&#34Бөмбөгөр&#34-ийн ойролцоогоос гавлын яс олджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

&#34Бөмбөгөр&#34-ийн ойролцоогоос гавлын яс олджээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд байрлах автобусны буудлын орчмоос араг яс олдсон талаар “www.unen.mn” мэдээллийн сайтад мэдээллэжээ.

Тус хэсэгт шугам, сүлжээний ажлаар шуудуу ухаж байсан компанийн ажилчид ажлынхаа явцад ийнхүү бөөн гавлын болон араг яс олсон байна.

Автобусны буудлын орчим буюу “Орон зай” төвийн баруун талаас олдсон араг яс ямар учиртай болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулах гэсэн боловч албаныханд энэ талаарх мэдээлэл огт ирээгүй гэсэн хариуг өглөө.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж