&#34Тавантолгой цахилгаан станц&#34 мега төслийн ТЭЗҮ батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

&#34Тавантолгой цахилгаан станц&#34 мега төслийн ТЭЗҮ батлагдлаа

Эрчим
хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар "Тавантолгой
цахилгаан станц" төслийн "Техник-эдийн засгийн үндэслэл"-ийг хэлэлцэж
баталлаа. ТЭЗҮ-ийг тавдугаар сараас эхлэн "Тавантолгой цахилгаан станц
төслийн нэгж", эрчим хүч, дэд бүтцийн "М-Си-Эс Интернэйшнл" ХХК, төслийн
техникийн зөвлөх Австралийн "WorleyParsons" компаниудтай хамтран
боловсруулжээ. Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан ерөнхий явц,
баримтлах зарчим, санхүүжилтийн тухай мэдээлэл танилцуулсаны дараа
төслийг хамтран хэрэгжүүлэгч "М-Си-Эс" группыг төлөөлөн Монголын уул
уурхайн корпорацийн дэд ерөнхийлөгч Ч.Даваахүү төслийн техникийн
үзүүлэлт, хүчин чадлыг танилцуулсан байна.

Хурлын үеэр
Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал Б.Балжинням "Нүүрс холих
технолги сонгохдоо анхаарч ажиллахыг зөвлөе" гэсэн бол Эрчим хүчний
яамны дэд сайд Д.Доржпүрэв "Энэ төсөл бол цаашид баригдах олон мега
төслийн эхлэл, жишиг бүтээн байгуулалт болох ёстой" гэж тодорхойлсон
байна. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх
инженер Н.Мягмарсүрэн "Гол хэрэглэгч Оюу Толгой уурхайн цахилгаан
хэрэглээний горимын мэдээллийг нарийн тооцоолж ажиллах хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: www.sonin.mn






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж