“Hippie”-чүүдийн шүтээн таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

“Hippie”-чүүдийн шүтээн таалал төгсчээ

Энэтхэг болон дэлхийн бусад олон  орны
хэдэн зуун сая залуусын амьд шүтээн болсон санваартан Сантья Сай Баба
хорвоо ертөнцийг орхин явжээ. Хэдийвээр түүний үйлдэлд дэлхий дахин нэг
их тааламжтай хандаж байгаагүй боловч улс орнуудын эдийн эасгийн
доройтлын эсрэг “hippie”-чүүдийн хөдөлгөөнийг бий болгосноор  түүхэнд
мөнхрөн үлджээ.

1926 онд ядуу нэгэн гэр бүлийн хүүхэд болон хорвоод мэндэлсэн бөгөөд 14
настайдаа бурхан багшийн ариун дүрд хувирснаа зарлаж, мөргөлийн төв
“Прашанти Нилаями” энх тайвны төвийг байгуулсан түүхтэй.
Сай Баба “афро” хэв маягийн урт үнгэлдсэн үсээрээ 1970-аад оны үед
барууны орнуудад танил болж, эдүгээ дэлхийн 100 гаруй оронд хэдэн зуун
сая шүтэн бишрэгчтэй болжээ.

Сай Баба нас барсныг дурсан тэмдэглэх үйл ажиллагаанд Энэтхэгийн
ерөнхийлөгч болон ерөнхий сайд Manmohan Singh нар хүрэлцэн ирсэн байна.
Тэр амьд сэрүүн байх үедээ ядуу зүдүү амьдралтай хүмүүст туслах тусгай
сан байгуулж, олон арван сургууль, их сургууль, онгоцны буудал, ядуу
зүдүү амьдралтай хүмүүст мэс заслын ажилбар хийж байжээ.
Сай Бабагийн санд гадаад орнуудын  9 тэрбум долларын хандив тусламж хуримтлагдсан ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж