Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Кимбаб хийх арга

Далайн байцааны ороомог

ОРЦ: 3
хүний

  1. Үхрийн мах – 150гр
  2. Лууван – 1ш
  3. Бууцай  – 1 уут
  4. Өндөг – 2ш
  5. Далайн байцаа – 3ш
  6. Хиам /хэрчиж авсан/ – 3ш
  7. Данмужи – 3ш
  8. Даливс өвсний үндэс – 6ш
  9. Гүнжидийн навч
  10. Гүнжидийн тос
  11. Гүнжидийн үр
  12. Агшаасан будаа – 3 аяга

ХИЙХ АРГАЧЛАЛ:

  

Махаа
машиндаж бага зэрэг давс, хар перецээр амтлаад хэсэг хугацаанд амрааж байгаад
шарна.


Бууцайгаа
буцалж байгаа усанд 2-3 минут буцалгаад гаргана. Хүйтэн усаар хэд хэдэн удаа
зайлж базна. Халуун усанд өнгө амтаа хурдан алддаг учир хэт удаан чанаж
болохгүй гэдгийг анхаараарай.


Луувангаа
нарийн савхан хэрчиж хуурна. Эсвэл шууд тёрктоод хэрэглэсэн ч болно. Өндөгөө
задартал хутгаж байгаад ороож шарна.


Даливс
өвсний үндэс /Увон/


Дарсан
цагаан манжин /Данмужи/


Кимбабны
хиам


Бэлтгэсэн
ногоогоо кимбабаа орооход бэлэн болгоно.


1 аяга
түүхий будаа ойролцоогоор 3 аяга орчим болно гэж тооцоод агшаана. Будаагаа
халуунаар нь байлгах нь чухал. Будаагаа тэнцүү 3 хэсэг хуввана гэж тооцоод
будаандаа 1 х/х гүнжидийн тос хийж амтлаад нэг хэсгийг нь тасдан ав.


Далайн
байцаагаа ороох хулсан мод ашиглана. Хулсан дээрээ далайн байцааныхаа гөлгөр
талыг доош харуулан тавиад тасдаж авсан будаагараа 2/3-г дүүргэтэл тарааж
тавина.


Дээрээс нь
мах ногоогоо тарааж тавина. Ингээд ороож эхэлнэ. Ороож дуусаад гадар талыг нь
бага зэрэг гүнжидийн тосоор тослоно. Зүсэхдээ норгосон хурц хутга ашиглаарай.


Мах
будаанаас багахан үлдсэн болохоор ашиглаад өөр нэг янзаар орооё


Дахин 2
өндөг аваад задарж өгнө.


Дунд
зэргийн галаар халаасан тосгүй шахам хайруулын тавган дээр өндөгөө жигд нимгэн
тарааж хийнэ. Наалддаггүй ёроолтой, дөрвөлжин хайруулын таваг ашиглах нь илүү
тохиромжтой. Их галаар шарахгүй байх нь жигд нягт гадаргатай болгоход тустай.


Хулсандаа
цэвэр гялгар уут углаад дээр нь өндөгөө тавьж будаа махаа тарааж тавьна.


Ороосон
өндгөө хайруулын тавганд хийж ирмэг хэсэгт өндөг дусаан амсар хэсгийг битүүлж
шарна. 


Далайн
байцаанд ч бас орооё


Ороомгоо
норгосон хурц хутгаар зүсээрэй


Хар цагаан
гүнжидийн үрээр чимэглэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж