BlackBerry ажилчдынхаа 40 хувийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

BlackBerry ажилчдынхаа 40 хувийг цомхотгоно

BlackBerry компани дампууралгүй үлдэхийн тулд ажилчдынхаа 40 хувийг цомхотгоно хэмээн “The Wall Street Journal” мэдээлжээ. 40 хувь гэдэг нь 5000 гаруй ажилчид болох гэнэ.

Blackberry компани нь гурван жилийн өмнө 41 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын хамгийн том технологийн компани байлаа.

Гэвч өнөөдрийн байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 5.3 тэрбум ам.доллар буюу бараг гурван сарын өмнөх үнэлгээнээс 3 тэрбум ам доллар буураад байгаа юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж