Нисэхийн “Цагаан хаалга”-ыг нүүлгэх бололтой

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Нисэхийн “Цагаан хаалга”-ыг нүүлгэх бололтой

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас “Хангарьд” ордны 14 давхарт болох ажээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай, Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд Нисэхийн “Цагаан хаалга”-ын нүүлгэн шилжүүлэх тухай багтсан байна. Яармагийн замыг өргөтгөн, засварлаж байгаа тул олны нэрлэж заншсан Нисэхийн “Цагаан хаалга”-ыг нүүлгэх юм уу, өөрчлөх асуудал яригдаж эхэлсэн бололтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж