
Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108 дугаар анги, “Монос” группын бөх уран барилдаант, улсын залуу начин Цэдэвийн Содномдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0166 дугаар анги, “Газар холдинг” компанийн бөх улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэв.