
Хослон дуучин гэр бүлийн хоёр буюу О.Анхаа, Б.Халиун нар өөрсдийн цоо шинэхэн цомгоо фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Мөн тэд нэгэн шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллаад байгаа бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. “Хайрын романс” хэмээх уран бүтээл нь хүмүүсийн нандан харилцаа болох чин сэтгэлийн хайрыг өгүүлэх аж. Хамгийн сонирхолтой нь энэхүү дууны килип нь бага хэмжээний жүжгийн дайтай бүтээл болсон гэнэ лээ. Нилээд хугацаанд урлагийн алтан тайзаа орхиод байсан хоёр хос маань ийнхүү урлагийн ертөнцдөө эргэн ирж буй бололтой.
Э.ТЭКҮ