Яармагийн замыг өчигдрөөс хаалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Яармагийн замыг өчигдрөөс хаалаа

Жолооч нарын анхааралд:

Замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор өчигдөр оройноос буюу 2013 оны есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас эхлэн Цагаан хаалганы уулзвараас Яармагийн гүүрний төгсгөл хүртэлх замыг хаалаа /Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө/.

Энэ хэсгийн засварын ажил есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх хугацаанд жолооч нарыг Механик инженерийн сургуулийн баруун замаар яваад, “Говь”-ийн замыг сонгож явахыг анхааруулж байна. Харин Нисэхийн чиглэлд явж байгаа жолооч нар Энхтайвны өргөн чөлөө болон “ТЭЦ-4” цахилгаан станцын урд замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж