– Аймгийн Байгаль орчны ажилтнуудын 3-р зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд бүх сумдын байгаль орчны төлөөлөгчид оролцож Байгаль орчны салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж шийдэх юм. Мөн Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар Байгаль орчны газар болон бүтцийн өөрчлөлтөнд ороод тун удаагүй байгаа учраас цаашдын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
– Малдчын аж ахуй эрхлэлтийн сургалтыг аймгийн хөдөлмөрийн хэлтсээс зохион байгууллаа. Сургалтанд 5 сумын 256 малчин хамрагдлаа. Зөвхөн мал ахуйгаасаа санхүүгийн эх үүсвэрээ бүтээж байдаг малчдын хувьд бүлэг хоршоо болон хамтын хүчээр ажиллавал илүү үр дүнд хүрэх учраас сургалтаар бизнэс санааг олгож хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болж байгаа юм.
– Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аян нээлтээ хийлээ. Баруун-Урт сумын 4-р бүрэн дунд сургууль хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2 томоохон ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд хүүхдийг сургалтаар хүмүүжүүлж чанарын ахиц гаргах хүүхэд тухайн нийгэмээсээ хэрхэн суралцаж өөрсдийгөө хөгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
– Хичээлийн шинэ жил эхэлсэн 2 долоо хоногийн хугацаанд 4-р сургуулийн сурагчид гарын доорх материалыг ашиглаж бүтээл урлажээ. Шинээр элссэн 6 настангууд зурах будах бүтээл урлах хичээлдээ идэвхитэй оролцож байна.