
Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд ОХУ-ын Буриад Улсын тэргүүн В.В.Наговицынд энэ сарын 10-нд албан ёсоор экзекватур гардууллаа. Уг арга хэмжээнд БН Буриад Улсын Засгийн газрын даргын орлогч Д.Л.Носков болон албаны хүмүүс оролцож баяр хүргэн, амжилт хүслээ
гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.