Халдварт өвчин өмнөх оныхоос өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Халдварт өвчин өмнөх оныхоос өсчээ

Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар оны эхний гурван сарын байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 171 эх амаржсан нь өмнөх оны энэ үеийнхээс төрөлт буурсан үзүүлэлттэй байгаа аж.  Харин хүн амын нас баралт өнгөрсөн оныхтой харьцуулахад адил төвшинд байгаа бол оосол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хүн амын нас баралтын 11.8 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээнд оны эхний гурван сарын байдлаар халдварт өвчний 143 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны энэ үеийнхээс 92 тохиолдлоор өссөн байна. Халдварт өвчнүүдээс вируст гепатит өвчин 34.1 хувийг эзэлж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж