
Иран улсын интернетийн хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх албаны өндөр албан тушаалтан Гхолам Реза Жалали “Stars” хэмээн нэрлэсэн тагнуулын “интернетийн вирус”-ийг мэргэжилтнүүд илрүүлэн тогтоосныг мэдээлсэн ажээ.
Жалалын мэдээлснээр “Stars virus”-ийг лаборарид оруулан шинжлэн судлаж байгаа боловч “эцсийн үр дүн, гарал үүслийн талаар тогтоож чадаагүй байна” хэмээн мэдэгджээ.
Stars нь Ираний интернетийн сүлжээнд нэвтрэн орж буй интернетийн хоёрдагч “өт” бөгөөд Stuxnet нэрээр олонд танил болсон интернетийн вирус Ираний цөмийн эрчим хүчний судалгааны Натанц хотын төвд дайралт хийж байсан тохиолдол урьд өмнө гарч байжээ.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг