Ливийг бөмбөгдөхөд Итали оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Ливийг бөмбөгдөхөд Итали оролцоно

Ливийн удирдагч Муамар Каддафийг түлхэн унагах үйл ажиллагаанд Итали улс болгоомжлон хандаж ирсэн боловч өнгөрөгч даваа гаригаас эхлэн дээр үед  колони орон байсан Ливи улсын цэргийн байгууламж, обьектуудыг бөмбөгдөх шийдвэр гаргажээ.

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад энэ шийдвэрийнхээ тухай  утсаар мэдэгдэж, Европын холбооны бусад орнуудын удирдагчдад мөн адил мэдэгдэхдээ илэрхийлсэн байна.

Нэгэн үед Ливийн удирдагч Муамар Каддафитай анд нөхрийн дотно харилцаатай байсан Берлускони гаргасан шийдвэрийнхээ талаар Английн ерөнхий сайд Дэвид Камерон, НАТО-гийн ерөнхий нарийн бигийн дарга Андерс Фог Расмуссен, Францын ерөнхийлөгч Николя Саркози нарт мэдээлжээ.

Эх сурвалж:REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж