Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Согтуу жиргээчид

Олон нийтийн сүлжээ сайтын хэрэглэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ пост бичин эвгүй байдалд орох нь элбэг тохиолддог байна.

Согтуу жиргээчид ихэнхдээ хуучин найз бүсгүй /залуу/ эсвэл боссдоо уураа гаргаж жиргэдэг байна. Мөн өөрийнхөө тухай хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан нууцаа дэлгэж, эрүүл үедээ хэзээ шейр хийхгүй байсан гэрэл зургуудаа олон мянган хүмүүстэй хуваалцдаг байна.

Эсвэл согтоод унтасных нь дараа нээлттэй орхисон таны фейсбүүк, твиттерт өөр хэн нэгэн пост хийж таныг эвгүй байдалд оруулах тохиолдол ч байдаг аж.

Тиймээс хэрвээ та найз нөхөдтэй уулзаж, согтууруулах ундаа уухаар явж байгаа бол фейсбүүк твиттерынхээ аккаунтаас гарч, сануулж орхисон нууц үгээ солих хэрэгтэй.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж