
спорт, аялал жуулчлалын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас
хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд бүр уншигч” аяны хүрээнд хүүхдийн
зохиолчид Хэнтий аймагт ажиллаад иржээ.
Томилолтоор явсан зохиолчдын
бүрэлдэхүүнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч
Д.Содномдорж агсаны охин Хүүхдийн утга зохиол судлаач С.Цэцэгмаа,
МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр, “Алтан өд” наадмын шагналт
хүүхдийн зохиолч Э.Амарзаяа, хүүхдийн зохиолч, профессор Н.Энхтайван нар
багтсан байна. Тэд тус аймгийн МУ-ын Төрийн соёрхолт яруу найрагч
Р.Чойномын нэрэмжит нийтийн номын сангаар зочилж, “Номын баяр”-т
оролцжээ. Энэ үеэр Хэнтий аймгийн номын сангийн хамт олон гадна
талбайдаа барьсан монгол гэрт Хэнтийгээс төрж гарсан үе үеийн
зохиолчдынхоо бүтээл болон хүүхдийн зохиол бүтээлүүдийг дэлгэн тавьсан
үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт зэргийг зохион байгуулжээ.