А хэсэг:
“Манчестер Юнайтед” /Англи/ 4:2 Байер Ливеркузен /Герман/
Реал Сосейдад /Испани/ 0:2 Шахтёр Донецк /Украйн/
А хэсэгт английн “Манчестер Юнайтед” талбайдаа германы “Байер Ливеркузен” багийг хүлээн авч, 4:2-ийн харьцаатай хожсон байна. Шинэ дасгалжуулагч Дэвид Мойесийн удирдлага дор тоглож буй “Манчестер Юнайтед” хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Талбайн эздээс тоглолтын 22, 70 дахь минутад Рууни, 59 дэх минутад Робин ван Перси, Антонио Валенсия 79 дэх минутад гоолд оруулсан. Харин зочин баг “Байер Ливеркузен”-ээс Симон Ролвес 54, Омер Топрак 88 дахь минутад гоол оруулсан байна.
Харин энэ хэсгийн испанийн “Реал Сосейдад” талбайдаа украйны “Шахтёр” багийг хүлээн авсан ч 2:0-ийн харьцаатай хожигджээ.Тоглолтын гоолуудыг Алекс Тейшейра оруулсан.


В хэсэг:
Галатасарай /Турк/ 1:6 Реал Мадрид /Испани/
Копенгагин /Дани/ 1:1 Ювентус /Итали/
Испанийн “Реал Мадрид” баг туркийн “Галатасарай” багийн талбайд зочлон, 6:1-ийн харьцаатай “бут ниргэлээ”. Сүр хүчит испанийн эзэн хааны албатууд буюу “Реал Мадрид” багийн өмнөөс Дидье Дрогба, Уэсли Снайдер , Бурат Ыйлмаз тэргүүтэй одод төдийлөн эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Испанийн “Реал Мадрид” багийн лидер Криштиан Роналду энэ тоглолтод гурван гоолоор хэт-трик хийсэн бол Карим Бензема хоёр гоол оруулж дубль хийжээ. Мөн испанийн залуу од Иско нэг гоол оруулсан. Харин “Галатасарай”-гаас Умут Булут гоол оруулж, багтаа нэр төр авчирсан.
Мөн энэ хэсэгт данийн нийслэлийн “Копенгагин” талбайдаа италийн “Ювентус” багийг хүлээн авч, 1:1-ийн харьцаатай тэнцлээ. “Копенгагин” тоглолтыг сайн эхлүүлж, 14 дэх минутад Юргенсен гоол оруулж, тэргүүлсэн. Харин “Ювентус”-т тэнцээний гоолыг Фабио Куалиарелла оруулсан.
С хэсэг:
Бенфика /Португал/ 2:0 Андерлехт /Бельги/
Олимпиакос /Грек/ 1:4 ПСЖ /Франц/
Өнгөрсөн жилийн “Европа лиг”-ийн дэд аварга “Бенфика” талбайдаа Бельгийн “Андерлехт” багийг хүлээн авч, 2:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын дөрөв дэх минутад талбайн эздээс Дуричич гоол оруулсан бол 30 минутад багийн төвийн хамгаалагч Луйзао гоол оруулсан байна.
Мөн энэ хэсэгт францын “Пари Сейнт Жермен” баг грекийн “Олимпиакос”-ийн талбайн зочлон, 4:1-ийн харьцаатай хожсон. Талбайн зочдоос Эдинсон Кавани, Тиагу Мотта дубль, Маркуйньос гоол оруулсан байна. Харин талбайн эздээс Владимир вайс нэр төрийн нэг гоол оруулжээ.
D хэсэг:
Байерн Мюнхен /Герман/ 3:0 ЦСКА /ОХУ/
Виктория Плзен /Чех/ 0:3 Манчестер Сити /Англи/
Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга Байерн талбайдаа ОХУ-ын армийн “ЦСКА Москва” багийг хүлээн авч, 3:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын гоолуудыг Давид Алаба, Марио Манжукич, Арьен Роббен нар оруулсан.
Мөн хэсгийн английн “Манчестер Сити” чехийн “Виктория Плзен” багийн талбайд зочлон, 3:0-ийн харьцаатай хожлоо. Шинэ дасгалжуулагч Мануэль Пиллигринигийн удирдлага дор “Ман Сити” “Аваргуудын лиг” хэмээх эрхэм хүндтэй тэмцээнд сүүлийн хоёр жилийн хамгийн томоохон ялалтаа авлаа.



