А.Түмэн-Өлзий бие даасан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

А.Түмэн-Өлзий бие даасан тоглолт хийнэ

Залуу дуучин А.Түмэн-Өлзийн анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Ирэх сарын 11-ний өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох тус тоглолтоо тэрээр “Баясгалантай сайхан” хэмээн нэрийджээ.

Дуучин А.Түмэн-Өлзий нь 2009 онд СУИС-ийг Ц.Дэлгэр багшийн удирдлага дор уртын дуучин мэргэшлээр төгссөн бөгөөд “Сэтэрт тал”, “Миний Монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан” зэрэг олон сайхан дууг шиэчлэн дуулж, олны хүртээл болгожээ. Мөн тэрээр анх 2010 онд Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахтай хамтран “Ирээдүй минь” цомгоо гаргасан бол дараа нь “Хайр ирнэ” /2011/, “Сэтгэлийн толь” /2012/ зэрэг цомгуудаа гаргасан байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж