
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Алтны худалдаанд ил тод
байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар
“Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх хуулийн төслийг
УИХ-ын чуулганд шилжүүлэхээр болжээ.
Сануулахад, дээрx хуулийн
төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болоход УИХ-ын гишүүн
Я.Содбаатар “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн
төслийг хаалттай хэлэлцэх шаардлагатай байна” хэмээн санал гаргаж
гишүүдээс дэмжлэг хүлээснээр хуралдааныг хаалттай хийсэн юм.
Г.ДАРЬ