
ОХУ-ын өмнөд хэсэгт орших тус муж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийнхаа голлох салбарыг болгодог бөгөөд Курганчууд газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулсны төлбөрөөс ихээхэн орлогыг олдог ажээ. Мужийн хувьд эдийн засгийн чадамжаараа муугүйд тооцогддог учраас ийнхүү энэ удаагийн айлчлалыг албаныхан онцолж, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулж, ажил хэргийн түнш болгох нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Тиймээс ОХУ-ын Курган мужийн бизнес эрхлэгчидтэй аль чиглэлээр хамтран ажиллах талаарх саналаа Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 11-328878 дугаарын утсанд хандан хэлж, бизнес уулзалтад хэрхэн оролцох талаар лавлах боломжтой ажээ.