Зохиолч Төмөрийн Мөнх-Оргил “Америк шоронгоос хувьсгалын зам руу” хэмээх шинэ ном хэвлүүлсэн байна.
Авилга, хээл хахуульд идэгдсэн, анги давхаргын ялгаа хэт гүнзгийрсэн нийгмийг хувьсгалын замаар эмчилж болно. Зөвхөн улс төр төдийгүй эдийн засаг, нийгэм, урлаг, шашин, сэтгэлгээ гээд бүхий л салбарт нэгэн зэрэг эрс өөрчлөлт хэрэгтэй болсон гэдгийг тэрээр хэлэхийг хүссэн байна.
Түүнчлэн Америк болон барууны орнууд, Япон, Өмнөд Солонгост монголчууд маань хэрхэн алдаж байдаг талаарх дээрх номонд өгүүлэх ажээ.
Т.ДАРХАН