Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Билл Гэйтс хөөгдлөө

Тэрбумтан эр хэдэн найзынхаа хамтаар Амазон мөрнөөр завьтай зугаалж яваад Бразилийн цагдаад торгуулжээ. Түүгээр ч барахгүй гурав хоногийн дотор тус улсын нутгийг орхиж явах хэрэгтэй болж. Тэднийг Манаус хотын цагдаа саатуулжээ.


Хэдийгээр түүний болоод найз нарынх нь хувьд бичиг баримтын зөрчилгүй байсан ч завьны багийнхан ажиллах зөвшөөрөлгүй байснаас ийм хэрэг болсон байна. “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр 56 тэрбумын хөрөнгөтэй Билл Гэйтс анх удаа Амазон мөрнөөр аялсан нь энэ биш. Тэр мөн 2007,2009 онуудад үүгээр усан аялал хийж байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж