Хүний хөгжлийн сан иргэдэд бэлэн мөнгө тарааж эхлээд удаж байна. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан, хүүхдүүдэд мөнгө өгсөн бол маргаашнаас эхлэн бусад иргэдэд 70 мянган төгрөг өгөх гэж байна. Өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Е танхимд Хүний хөгжлийн сангаас олгох гэж буй 70 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар хэвлэлийн бага хурал хийх аж. Хуралд НХХ-ийн сайд Т.Ганди болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга албаны бусад хүмүүс оролцоно.
Х.Хангал