
Хятадын төрийн өмчийн хөрөнгө оруулалтын “Wenzhou Industry Investment” фирмд ерөнхий инженерээр ажиллаж байсан 42 настай Ю Ци-и өнгөрсөн дөрөвдүгээр сард мөстэй хүйтэн усанд толгойг нь дүрж байцаах үеэр нас барсан билээ. Энэ хэрэг нь олон улсад Хятадын эрх барих намын сахилгын хорооны нэр хүндийг унагаасан томоохон дуулиан тариад байгаа юм.
Ю Ци-и нь Хятадын /shuanggui/ гэх хуулиас гадуур хорьж байцаах газарт нийтдээ 38 хоног хоригдсон байна. Түүнчлэн Хятадын топ улстөрч Бо Силай ч албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсанаасаа хойш 17 сар /shuanggui/-д хоригдсон аж.
Б.АНХТУЯА