
“Шунхлай” компанийн 20 жилийн ойн нэрэмжит “Mongol rally Tissot 2013” автомашин, мотоциклын холын зайн улсын аварга шалгаруулах уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны мотоциклийн ангилалд нийлбэр дүнгээр “Rally Mongolia” олон улсын уралдааны мөнгөн медальт, спортын мастер Д.Лхагвасүрэн тэргүүлж, мөнгө, хүрэл медалийг спортын мастер Н.Энхбат, залуу тамирчин Э.Энхзолбоо нар хүртжээ. Харин автомашины ангилалд ОУХМ Ө.Бямбацогт, дэд мастер Б.Амартайван нар түрүүлсэн бол удаах байруудыг спортын мастер Х.Батболд, залуу тамирчин Д.Батболд, спортын мастер Г.Батзаяа, ОУХМ Ш.Гансүх нар эзэллээ. Уралдааны зохион байгуулагчид тусгай шагналаар залуу тамирчин Ч.Батцэцэгийг шагнаж урамшуулжээ.
Энэ жилийн УАШТ-ий алтан медалийг Швейцарийн алдарт брэнд “Tissot” бугуйн цаг дагалдсан бөгөөд “Шунхлай” групп, “Наран трейд”, “Талх чихэр, “Тэрэлж цэвэр ус” компани, Үндэсний авто, мото спортын клуб зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, МАМСХ, БХТН-ийн Техникийн спортын төвийн шүүгчдийн бүрэлдэхүүн зохион явууллаа.