
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр 16.00 цагт үйлдвэрийн осол гарч,
хүний амь эрсэджээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Үйлдвэрийн
дэргэдэх өндөр хүчдэлийн шугам дээр ажиллаж байсан хоёр хүн өндрөөс унаж
хүнд бэртсэн. Цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч 30 орчим насны залуу
эмчилгээ авалгүй амиа алдсан. Нөгөө ажилтны биеийн байдал тун муу байна.
Өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэрт бас үйлдвэрийн осол гарч хүний амь
эрсэдсэн. Үйлдвэрийн зүгээс ослын шалтгааныг тодруулна гээд ямар нэгэн
тайлбар өгөхгүй байна” гэж мэдээллээ.
Энэ талаар Орхон аймгийн
Онцгой байдлын газраас тодруулахад ”Эрдэнэт” үйлдвэрт осол гарч, хүний
амь эрсэдсэн нь үнэн. Ослын шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байгаа тул
дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэв.
Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрт
аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид
ажиллаж, ослын шалтгааныг тодруулж байгаа аж.
Д.ЖАРГАЛ