
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Үйлдвэрийн дэргэдэх өндөр хүчдэлийн шугам дээр ажиллаж байсан хоёр хүн өндрөөс унаж хүнд бэртсэн. Цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч 30 орчим насны залуу эмчилгээ авалгүй амиа алдсан. Нөгөө ажилтны биеийн байдал сайнгүй байна. Үйлдвэрийн зүгээс ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тул ямар нэгэн тайлбар өгөхгүй байна” гэлээ. Харин Орхон аймгийн Онцгой байдлын газартай холбогдоход, ”Эрдэнэт” үйлдвэрт осол гарч, хүний амь эрсэдсэн нь үнэн. Ослын шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид “Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тодруулахаар газар дээр нь ажиллаж байна.