Дэлхийн аваргаас медаль хүртсэн чөлөөтийнхөн

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргаас медаль хүртсэн чөлөөтийнхөн

Унгарын нийслэл Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны ДАШТ үргэлжилж байна. Бөхийн төрлийг олимпийн наадамд үлдээх эсэх шийдвэрийг саяхан Олон улсын олимпийн хороо хэлэлцээд, нийт бөх сонирхогчид, тамирчдад таатай мэдээ дуулган, чөлөөт бөх олимпийн наадмын хөтөлбөртөө үлдсэн энэ өдрүүдэд Монголын бөхчүүд баяр дээр баяр нэмж, чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчдын зургаан жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Өчигдөр болсон тэмцээний эхний өдрийн барилдаанд 66 кг-ын жинд өрсөлдсөн Г.Мандахнаран хүрэл медаль хүртсэнээр Монголын чөлөөт бөхийн тамирчид Дэлхийн аваргын дэвжээнээс 40 дэх медалиа өвөртлөөд байна. Монголын тамирчид ДАШТ-д өрсөлдсөн цагаасаа өнөөдрийг хүртэл дөрвөн алт, 15 мөнгө, 21 хүрэл, нийт 40 медальтантай болжээ.

Дэлхийн аваргын медальтнуудыг танилцуулъя.  

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) – 62 кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) – 62 кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) – 100 кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) – эм: 59 кг

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) – 48 кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) – 100 кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) – 57 кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) – 100 кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) – 68 кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) – 68 кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) – 82 кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) – 62 кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) – 68 кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) – 58 кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) – 60 кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) – 55 кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани)  эм: 72 кг  
14. Д.Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул)  эм: 51 кг
15. Б.Оюунсүрэн  (2011 он, Турк. Стамбул) эм: 67 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) – 87 кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) – 74 кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) – 57 кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) – 48 кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) – 68 кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) – 68 кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) – 57 кг
8.Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) – 52 кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) – 74 кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) – 62 кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) – 74 кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) – 82 кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) – 57 кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) – 55 кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48 кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59 кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67 кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани)  эм: 67 кг
19. О.Насанбурмаа (2011  он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Т.Мөнхтуяа (2012  он. Канад, Страткона) эм: 59 кг

/Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олимпийн жил зохиогддоггүй ч 2012 оны зуны олимпод ФИЛА-гийн эмэгтэй чөлөөт бөхийн 7 жингийн 4 нь багтсан тул зөвхөн эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн аварга шалгаруулсан юм/

21. Г.Мандахнаран (2013 Унгар, Будапешт) 66 кг

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж