Ирэх аравдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний
экспортын татвар тонн тутамд 3,9 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Тус
улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр наймдугаар сарын 15-наас
есдүгээр сарын 14-ны хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын
тосны нэг баррелийн үнэ 113,41 ам.доллар байжээ. Тиймээс газрын тосны
бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу ирэх сард экспортын
татвар нэг тоннын үнэ 416,4 ам.доллар болох юм. Монгол улсын импортын
гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар тонн тутамд одоогийн 360,6
ам.доллараас нэмэгдэн 374,7 ам.доллар болох ажээ.
2013 оны ОХУ-ын бензины экспортын татвар
1 дүгээр сар | – 0, 8 | 356 ам.доллар |
2 дугаар сар | + 7 | 363 ам.доллар |
3 дугаар сар | + 15,6 ам.доллар | 378,6 ам.доллар |
4 дүгээр сар | – 17,2 ам.доллар | 361,4 |
5 дугаар сар | – 20,8 ам.доллар | 340,6 ам.доллар |
6 дугаар сар | – 17.2 ам.доллар | 323,4 |
7 дугаар сар | + 8,8 ам.доллар | 332,2 |
8 дугаар сар | + 9,6 ам.доллар | 341,8 ам.доллар |
9 дүгээр сар | +18,8 | 360,6 |
10 дүгаар сар | +14,1 ам.доллар | 374,7 ам.доллар |
Э.Оджаргал