Монголын шигшээ Хонгконгтой тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ Хонгконгтой тоглоно

2013
оны волейболын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож
буй Монголын шигшээ баг өнөөдөр тав дахь тоглолтоо Хонгконгийн эсрэг хийнэ. Монголын шигшээ баг өчигдөр Индонезийн багтай тоглож, 1:3 (18:25, 25:18, 18:25, 23:25)-ийн харьцаагаар ялагдлаа.

Энэ сарын 13-нд Тайландын Рачишима хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 улс оролцож байна. Монгол улсын шигшээ баг Тайланд, Казахстан,
Австрали улсуудтай “А” хэсэгт оноолт таарсан. Улмаар хэсэгтээ Монголын шигшээ Австрали 0:3 (20-25, 23-25, 18-25), Казахстан 0:3 (22-25,
17-25, 9-25), Тайландад 0:3 (12:25, 9:25, 5:25)-ийн харьцаагаар
ялагдсанаар IX-XII байрын төлөө тоглох эрхийн төлөө G хэсэгт багтсан. Энэ хэсэгт Австрали, Индонези, Хонгконг, Монголын шигшээ баг буй.

Өчигдөр Монголын шигшээ Индонезийн багтай тоглож, 1:3 (18:25, 25:18, 18:25, 23:25)-ийн харьцаагаар ялагдсан бол өнөөдөр Хонгконгтой тав дахь тоглолтоо хийнэ. "С" хэсэгт нэг ч хожил аваагүй байсан Хонгконгийн шигшээ өчигдөр Австралид 2:3-ийн харьцаагаар ялагдсан байна.

17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн
энэ сарын 21-нд өндөрлөнө.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж