Газар өмчлөх өргөдлийг цахим хэлбэрээр авна

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Газар өмчлөх өргөдлийг цахим хэлбэрээр авна

Одоогийн байдлаар шинээр сууршлийн 52 бүсэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийж буйн хүрээнд газар өмчлүүлэх ажлыг түр зогсоогоод байгаа.

2014 оноос газар өмчлөлийн ажлыг албан ёсоор эхлүүлэх бөгөөд нийслэлийн иргэдийн хувьд 10 хүрэхгүй хувь нь Үндсэн хуулиар олгогдсон газраа өмчилж авсан байдаг аж. Тиймээс газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авдаг шинэ системийг нэвтрүүлэхээр Нийслэлийн мэдээлэл технологийн газар ажиллаж байна. Ингэснээр газрын албаны ачаалал буурахаас гадна хууль бусаар газар наймаалцдаг явдлыг зогсоох боломжтой гэж холбогдох албаны хүмүүс хэлсэн юм. Төлөвлөж байгаагаар бол 2014 оноос иргэд газраа өмчилж авах өргөдөл, холбогдох бичиг баримтаа зөвхөн газрын албанд хандан өгөх бус, цахимаар өгөх боломж нээгдэж байгаа ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж