
Алдагдсан мэдээлэлд хэрэглэгчийн нэр, хаяг, төрсөн огноо, банкны аккаунтынх нь дугаар зэрэг багтаж байгаа аж.
Гэхдээ Vodafone компанийн мэдэгдэлд дурьдснаар хакер хулгайлсан мэдээллээ ашиглан хэрэглэгчдийн банкны дансанд ямар нэгэн гүйлгээ хийж чадахгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь дансны нууц үг, утасны дугаар зэрэг нарийн мэдээллийг хакер авч чадаагүй байна.
Сэжигтэнг тогтоосон ба тун удахгүй цагдаагийн байгууллага гэмт этгээдийг баривчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Тус компани нь нийтдээ 36 сая гар утас хэрэглэгчтэй ба энэхүү халдлагатай холбогдуулан хэрэглэгчдээ алдаж магадгүй болоод байна.
Т.БИЛГҮҮН