БНСУ-аас зөвшөөрөлгүй ирсэн гахайн өөхийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

БНСУ-аас зөвшөөрөлгүй ирсэн гахайн өөхийг илрүүлжээ

БНСУ-аас зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсан 52.6 тн гахайн өөхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлсэн байна. Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталлаа. Устгалыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж