Г.Дэнзэнгийн хэргийг прокурор дарсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн хэргийг прокурор дарсан уу?

Г.Дэнзэгийн хэрэг дахин дуулиан дэгдээж болзошгүй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажил­лаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр  хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариулт өгсөн.  Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж бол­­зошгүй хэргийг дахин  шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж, нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэл­тээ нийслэлийн прокурорын газарт дахин хүргүүлсэн байна.  Энэ талаар “Энэ асууд­лыг дахин шалгах хүсэлтийг прокурорын байгууллагад шилжүүлээд удаж байгаа ч ямар ч хариу ирэхгүй байгаа. Зөвшөөрсөн тохиолдолд бид энэ хэргийг шууд шалгаж эхлэх болно” гэж АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат  хэллээ.

АТГ-аас Г.Дэнзэнг  яагаад буруутгав

Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Г.Уянгын “Говь повер” гэх компани нь компанийхаа эд хөрөнгийг тэрбум төгрөгөөр хуурамчаар  үнэлүүлж “Эрдэнэс Тавантолгой”-гоо зарла­сан 17 тэрбумын тендерт ялсан  дуулиан одоо ч намжаагүй байна.  Тендер зохион бай­­гуулагчдын зүгээс тендерт орол­цох компа­ниудад тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хөрөн­гөтэй байх гэсэн босго оноо тавьсан гэнэ. Энэ шалгуурын дагуу тендерт оролцох хүсэлт хүргүүлсэн 10 компанийн найм нь өөрийн гэсэн ямар ч эзэмшил газаргүй тул хасагджээ. Энэ шалгуураар “Говь повер” ч хасагдах ёстой байж. Гэтэл тендерээс хасагдах нь бүү хэл ялагчаар тодорсон нь ТУЗ-ын даргатай холбоотой гэсэн хардлаг

Дараагийн үндэслэл нь, тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэр­лэл, үйл­чилгээ явуулсан байх шаардлага. Хачир­халтай нь “Говь повер” компанийн үйл ажил­лагааны орлого нь сүүлийн жилүү­дэд байнга алдагдалтай ажиллаж байсан нь тог­тоогджээ. Энэ мэт баримтуудаас харахад энэхүү тендер шалгаруулалт нь анхнаасаа л хууль зөрчиж, “Говь повер”-ыг шалгуурлах нь тодорхой байс­ныг албаныхан хэлж байна. Гэтэл прокуророос ямар шалтгаанаар “Г.Дэнзэнг шал­гах шаард­лагагүй” гэж үзсээр байгаагаа АТГ-т тайл­барлаагүй гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа төрсөн эгчийгээ Хангамжийн хэлтсийн газрын даргаар томил­сон, хэдийгээр буруутай нь тогтоогдоогүй байгаа ч 17 тэрбумын тендерт найз бүсгүйнхээ компа­нийг шалгаруулсан гэх шуугиа­наар Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дар­гын алба тушаалаас чөлөөлөгдсөн юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №029

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж