"Гал үндэстэн" холбооноос зохион байгуулсан жагсаалтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хоёр ч газарт тэсрэх төхөөрөмж байрлуулсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагынхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. "Central Tower"-т тэсрэх төхөөрөмж байрлуулсан байж болзошгүй тул 17 давхар тус барилгад үйл ажиллагаа явуулдаг бүхий л албан газрын ажилтнуудыг барилгаас гаргаж, барилгыг бүрмөсөн чөлөөлсөн байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус барилгын 11 дүгээр давхраас тэсрэх төхөөрөмж илрүүлсэн гэж мэдэгдэж буй ч албаныхан энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн харьяа иргэддээ хандан "Central Tower" орчмоор явахгүй байхыг анхааруулсан сануулгыг онлайнаар түгээж байгаа гэнэ.
Т.МАША