Тусгай хамгаалалттай газарт вольфром олборлож байжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газарт вольфром олборлож байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын даргын зөвлөлийн хурал өнөөдөр нээлттэйгээр хуралдлаа. Дөнгөж сая өндөрлөсөн тус хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцсэний нэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хийсэн хяналт шалгалт байлаа. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар тийм ч олонгүйн дээр газар нутгийн хэмжээ ч их биш.

Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцоороо ижилгүй газар нутгийг тусгайлан хамгаалах үүргийг хамгаалалтын захиргаа хүлээж байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгууллагууд тусгайлсан үүргээ биелүүлж  чадахгүй байгаа зөрчил илэрчээ. МХЕГ-ын Байгаль орчин аялал жуулчлал, геологи, уул уурхайн аяналтын газраас хийсэн шалгалтаар говийн их дархан газрын Хар нуур орчмын тусгай хамгаалалттай газар, Мянган улзатын байгалийн огцолбор газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газруудад шалгалт хийжээ.

Шалгалтын явцад Мянган улзатын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах Цагаан эрэг гэдэг газарт хууль бусаар вольфром олобрлож байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай  газарт газар ашиглаж байгаа 110 иргэн, хуулийн этгээдийн нэр дээрх кадастрын зургийг нэгдсэн тогтолцоонд шилжүүлээгүй  зөрчил илэрсэн байна. Геодези зурагзүйн тухай хуульд зааснаар төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг жил тутам шинэчилж байх ёстой юм. Эдгээр зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгах албан шаардлагыг шалгалтын багийнхан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өгсөн байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж