Шведийн хаан иргэдээ бүжгэнд урьжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Шведийн хаан иргэдээ бүжгэнд урьжээ

Шведийн хаан Карл XVI Густав өчигдөр хаан ширээнд суусны 40 жилийн ойгоо тэмдэглэж, ард иргэдээ бүгдийг нь бүжгэнд урьжээ. Өдгөө 67 настай хаан Карл XVI Густав Шведийн үндэсний радиогоор дамжуулан иргэдийг Хааны ордоны өмнөх талбайд цуглан, хамтдаа бүжиглэхийг урьсан аж. Хааны урилгын дагуу олон зуун хүн цугласан байсан ба Карл XVI Густав хаан эхнэр Сильвиятайгаар цугласан олны өмнө бүжиж, ард иргэдээ хөгжөөсөн байна.

Карл XVI Густав нь өөрийн эцгийг 1947 онд нисдэг тэрэгний ослоор нас барсны дараа 1973 онд өвөө Густав VI Адольфоос хаан ширээг нь залгамжилсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж