
"Гал үндэстэн" холбооны тэргүүн
Ц.Мөнхбаяр нарын хүмүүс өнөөдөр өглөө Төрийн ордны хойд цэцэрлэгт
буутай нэвтэрч, ордон руу бууджээ. Тэд Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх
журмыг эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм.
Жагсагчид ордны арын цэцэрлэгт буун дуу гаргасан тул одоо Төрийн ордонд онц байдал зарлаад байна. Энэ үеэр хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бид хүлээж авлаа. Онцгой байдлын аврагчид дөнгөж сая нэг хүнийг дамнуургаар дамнан авч явав. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу гар буугаар буудаж, тэсрэх бөмбөг шидсэн бололтой. Цагдаагийнхан хэргийн газраас АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөг зэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн өнөөдрийн жагсаалыг зохион байгуулсан гэх есөн хүнийг цагдаагийнхан баривчлан саатуулаад байна.


