Аль-Каидагийн гурван гишүүнийг шүүжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Аль-Каидагийн гурван гишүүнийг шүүжээ

Йемений шүүхээс олон улсад террорист үйл ажиллагаа явуулдаг аль-Каида бүлэглэлийн гурван гишүүнийг тус улсын Ерөнхийлөгч болон гадаад улсын дипломатуудад халдахаар төлөвлөж байсан хэрэгт буруутган шүүжээ. Йемений шүүхээс Ерөнхийлөгчийн амийг хөнөөхөөр төлөвлөж байсан Абдулла аль-Кейшани гэгчид долоон жил, Махер аль-Рамимд таван жил, Оамар аль-Нажжарт нэг жилийн тус бүр шоронд хорих ял оноосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр аль-Каидагийн гурван гишүүний хөнөөхөөр төлөвлөж байсан хүмүүсийн дунд Йемений Санаа хотод суух АНУ-ын Элчин сайд багтаж байгаа аж.

Арабын хойг дахь аль-Каида бүлэглэлээс Йемений Санаа хотод суух АНУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн хүнд гурван кг алт, америк цэргийн амийг хөнөөсөн хүнд таван сая риал /23000 ам.доллар/-ын шан харамж амласан зар түгээсэн гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж