
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: 11.00 цаг
Төрийн
ордны арын талбайд яг одоо Онцгой байдлын алба болон мөрч нохдын баг
ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн ордны гадаа жагсаал
хийж буй "Гал үндэстэн" холбооны гишүүд буун дуу гаргасан байж болзошгүй
гэнэ. Албан бус мэдээллээр Төрийн ордны ард тэсрэх бөмбөг байж
болзошгүй гэсэн яриа байгаа тул ордны арын цэцэрлэгт хүрээлэнд нэгжлэг
хийж байна.
Одоогоор Төрийн ордны тусгай хамгаалалтын газраас
ямар нэг албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Төрийн ордны орох, гарах
урсгалыг хааж, ордноос нэг ч хүн гаргахгүй байна.
Ш.ОЧ