Шинэ ажлын байр 465 бүртгэгдэн 1559 ажлын байрны захиалга ирсэн байгаагаас 662-д нь ийнхүү зуучлагдан орсон бол 897 ажлын байр сул бүртгэлтэй байна. Энэ нь ажилд орохоор бүртгүүлсэн аж ахуй нэгж, байгууллагын шаардлагад тэнцэхгүй байгаа бол иргэдийн хувьд цалин, амралтын цаг бага гэсэн хандлагатайгаас сул ажлын байр нэмэгдсээр байгаа юм.
2013 оны нэгдүгээр улиралд 93 ажлын байрны захиалга бүртгэгдсэнээс наймдугаар сарын байдлаар 1559 болж өссөн нь аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогчид аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Харин сумдын хувьд суурь судалгаанд 4771 ажилгүй иргэн байгаа бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд 8 сард 563 иргэн бүртгэлтэй байгаагаас 342 нь буюу 60,7% нь эмэгтэйчүүд байна.
Хөдөлмөрийн хэлтсээс ирүүлсэн мэдээллээр бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн хувьд ажилгүйдлийн түвшин 2,3 %-тай байгаа бол нийт ажилгүй иргэдийн хувьд 19,5%-тай байна.