Маргарет Тетчерийн цүнхийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Маргарет Тетчерийн цүнхийг дуудлагаар худалдана











Английн
түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчер Asprey
брэндийн
хар цүнх барьдаг байжээ. Улстөрийн томоохон арга хэмжээ, айлчлал, уулзалт гээд
бүгдэд “Төмөр хатагтай” хар
Asprey-гээ
барьдаг байсан байна.

Энэхүү алдартай цүнхийг ирэх зургадугаар сарын 27-нд
болох алдартнуудын эд зүйлсийг худалдах дуудлага худалдаагаар зарах тухай
Sky News сайт мэдээлжээ.
Уг дуудлага худалдааг
Christie дуудлага
худалдааны ордон зохион байгуулах аж. 

Зохион байгуулагчдийн зүгээс уг цүнхийг хамгийн багадаа
150 мянган ам.долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, 2000 онд Маргарет Тетчерийн Salvator
Ferragamo брэндийн хар цүнхийг мөн дуудлага худалдаагаар оруулж байсан ба 55
мянган ам.долларын үнэ хүрч байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж