Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа сэдэвт хоёр өдрийн зөвлөлгөөн Булган аймгийн Сайхан сум Хунт багт үргэлжилж байна.
Зөвлөгөөнд Булган, Сэлэнгэ, Архангай, Төв, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн Газар хэлтсийн болон аймаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтанууд, малчид, иргэдийн төлөөлөл оролцон "Улсын хэмжээнд гарч байгаа малын хулгайн гэмт хэргийн нөхцөл, байдал шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярилцсан байна.
Зөвлөгөөний үеэр мах, махан бүтээгдхүүн боловсруулдаг үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллах, малчдын бүлгэм хоршоолол, нөхөрлөлийг дэмжиж ажиллахаар санал гарчээ.
А.АМАР