
Энэ жил 85,3 сая фунтээр ирж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон Гарет Бейл өнгөрсөн улиралд 33 тоглолтод 21 гоол оруулж, дөрвөн дамжуулалт хийсэн билээ. “Би Реалд ирж байгаадаа баяртай байна. Реал бол өнөө цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж байгаа баг. Криштиано Роналдо бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Түүнтэй хамт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг юм” гэж Уэльсийн хөлбөмбөгч Гарет Бейл ярьжээ.
Энэ удаад "Реал" клуб нэг ч ялагдал хүлээгээгүй яваа дөрвөн багийн нэг "Вийяреал"-тай таарч тоглохоор болсон билээ. "Реал"-аас энэ удаагийн тоглолтод Марсело, Шаби Алонзо нар оролцож чадахааргүй болсон юм.
Б.СҮХ