Эдийн засгийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор
болдог Монголын эдийн засгийн чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж
байна. Чуулган “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн
яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний ярилцлагаар эхлэх юм байна.
Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон олон улсын
бизнесийн салбарт манлайлж буй хүмүүс оролцож, Монголын эдийн засгийн
ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг хамтдаа эрж хайх юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд
Норовын Алтанхуяг, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд болон УИХ, Засгийн
газрын зарим гишүүн оролцох ажээ. Чуулганаар:

-Уул уурхайн салбарын хөгжил, энэ салбараас орж буй орлогоос улс оронд өгөх үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх

-Эдийн засгийг төрөлжүүлэх арга хэлбэрүүд, түүнийг хэрэгжүүлэх

-Эдгээрт
хүрэхийн тулд баримтлах зарчмууд /гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын
хувь/ гэсэн үндсэн сэдвийн хүрээнд ярилцах юм байна.

Энэхүү
стратегийн шийдвэрүүдийг хэлэлцсэнээр Монгол Улсын хэтийн бодлогын
асуудлуудад тус тусын хувь нэмрийг оруулах боломж оролцогчдод нээгдэж
байгаа юм. Уг чуулганаас гарах яриа хэлэлцээ 2014 оны нэгдүгээр сард
Швейцарийн Давос-Клостерст болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга
уулзалтын үеэр үргэлжлэх тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж