&#34Blue&#34 хамтлагаас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

&#34Blue&#34 хамтлагаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр Монголын залууст тоглолтоо хүргэхээр амлаад буй "Blue"
хамтлагийнхан өчигдөр "Чингис хаан" нисэх буудалд буусан. Өчигдөр өглөө эхний баг болох хамтлагийн тоглолтод ажиллах инженер,
техникийн ажилтнууд, хөгжимчид ирсэн бол хамтлагийн гишүүд болох
Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженерийн
хамт өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирлээ.

Хамтлагийн залуус өнөөдөр 13.00 цагт
МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй
уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын залууст хит дуунуудаас
бүрдсэн шилдэг тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байна.

Сануулахад, тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд 17.30 цагаас эхлэн үзэгчид Төв цэнгэлдэх
хүрээлэнд нэвтрэх боломжтой юм. Тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн
бөгөөд Төв цэнгэлдэхийн хүрээлэнгийн гадна байрлах явуулын
цэгүүдээр худалдаална. Үнийн тухайд 30000 ба 60000 төгрөгийн үнэтэй юм.

Энэ үдэш "Blue"-гийн залуустай уулзацгаая.




А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж