
Барилдаанд аймаг сумын цолтой 64 бөх зодоглон уран мэхийг уралдуулан хүчийг үзсэнээс Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат "Увснуур" дэвжээ, Улаанбаатар төмөр замын 2-р анги, "Хөхий хан" ХХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Улаанбаатар төмөр замын 6-р ангийн бөх аймгийн арслан С.Ерөөлт үзүүрлэв. "
Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Батзориг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат аймгийн харцага Д.Энхбаяр нар шалгаран үлдлээ.
Эх сурвалж: http://undesniibukh.mn